Цоожны хамгаалалтын зэргүүд
Цоожны хамгаалалтын зэрэг гэдэг нь товчхондоо танай хаалганы цоож хулгайчын элдэв үйлдэлд хэр тэсвэртэй вэ гэдгийг ангилж буй параметр юм. Зарим улсад тоогоор буюу 1, 2, 3, 4 зэрэгт ангилан зааж өгсөн байдаг. Үүнийг Европын орнуудад A, B, C, D үсгээр тэмдэглэдэг байна.
🔹 1-р зэрэглэлийн цоож /D/
Эдгээр цоожууд нь аюулгүй байдлыг хамгийн бага хангадаг бөгөөд гэрчилгээгүй байдаг. Халдагчид 1-р зэрэглэлийн түгжээг энгийн халиваар 5 минут хүрэхгүй хугацаанд онгойлдог. Ийм түгжээг хувийн бус нийтийн зориулалттай өрөө тасалгаанд суулгахыг зөвлөж байна.
🔹 2-р зэрэглэлийн цоож /C/
Ийм цоож нь 5 минутын турш хулгайд тэсвэртэй байдаг. Ийм түгжээг урд хоёр дахь цоож болгон давхар суулгаж болно.
🔹 3-р зэрэглэлийн цоож /B/
Энэ цоож нь төв хаалган дээр суурилуулахад тохиромжтой найдвартай, бат бөх түгжээ юм.
🔹 4-р зэрэглэлийн цоож /A/
Орцны хаалганы цоожны хулгайд тэсвэртэй хамгийн дээд зэрэглэлийн хамгаалалтын цоож.
хаалга үйлдвэрлэгчид дараах хослолоор цоожоо суурилуулахыг зөвлөж байна.
- хулгайд тэсвэртэй 2-оос доошгүй зэрэглэлийн цоож
- хулгайд тэсвэртэй 4-р зэрэглэлийн цоож
- цилиндр түгжээ, нугасны далд түгжээ буюу хөшүүргийн түгжээ
- орчин цагт дижитал цоожыг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.
Манайд борлуулагдаж буй бүх гадна хаалганууд 4-р зэрэглэлийн цоож, нугасны далд түгжээтэй байдаг. Танд асууж тодруулах зүйлс байвал бидэн рүү чат бичээрэй, манай менежер тантай аль болох хурдан холбогдох болно.