Үүдний өрөө буюу тамбурт ямар хаалга сонгох вэ?
Үүдний өрөө буюу тамбурын хаалгыг унадаг дугуй, тавилга болон бусад том эд зүйлс зөөхөд ашиглахаас гадна олон тооны хүмүүс тогтмол хэрэглэдэг тул ил нугастай гадна болон дотор тал нь төмөр байвал зүгээр.
Мөн та гэрийн тэжээвэр амьтантай бол тухайн амьтан хаалгыг самардах тохиолдол их байдаг тул хаалга мод эсвэл МДФ хавтантэй бол зохимжгүй тул элэгдэлд тэсвэртэй өнгөлгөө бүхий төмөр хаалгыг сонгох нь зүйтэй.
Та үүдний тамбурт бараан өнгөтэй дотор талдаа төмөртэй хаалга сонгох хэрэгтэй - бор, саарал, хар гэх мэт. Учир нь тамбурт суурилуулсан цайвар өнгийн хаалга нь нарны шууд тусгалд байдаг тул өнгөө хурдан алдах магадлалтай.
Тамбурын хаалганы гол шаардлага нь найдвартай бат бөх байж үүдэнд байгаа зүйлийг аюулгүй хадгалах явдал юм. Иймээс баталгаагүй үйлдвэрлэгчид, чанар муутай сонголтыг бүү сонгоорой, учир нь тамбурын хаалгыг өдөр тутам олон хүмүүсийн хэрэглээг даван туулах ёстой тул хямд төсөр загвар нь удаан ашиглах боломжгүй болж бат бөх чанараа хурдан алддаг.
🚪Тамбурт тохирох хаалга нь:
🔸 Найдвартай, аюулгүй: хаалганы хавтасны зузаан 70 мм-ээс багагүй зузаантай, гаднаа ил нугастай байх
🔸 Дулаан, дуу чимээ тусгаарлагч, битүүмжлэгч нь хөөсөн байвал зүгээр: хэд хэдэн давхаргаас бүрдсэн сайн дүүргэгч, битүүмжлэлтэй хөөсөн дүүргэлттэй байвал зүгээр. Учир нь резинэн хамер битүүмжлэгч нь өвөл хүйвний хөхцөлд хөлдөж хаграх тул таны хаалгын битүүмжийг алдагдуулж хаалганы аюулгүй байдал сулрана.
🔸 Тав тухтай, ажиллагаатай - хаалга нь хөнгөн, гадна нугастай, цоож нь хэт өндөр биш, хүүхэд ашиглахад тохиромжтой байвал зүгээр.
🔸 ОУ-н стандартын дагуу найдвартай үйлдвэрлэгч үйлдвэрлэсэн, баталгаажсан байх
Байшин, орон сууц, үүдний хаалганыхаа сонголтыг мэргэжлийн хүмүүст даатгаарай.