Хаалганы онгойлт яагад чухал вэ. Гадагшаа юу, дотогшоо юу? Баруун гараар татах уу? зүүн гараар татх уу?
2022-12-05 15:43

Хаалганы онгойлт яагад чухал вэ. Гадагшаа юу, дотогшоо юу? Баруун гараар татах уу? зүүн гараар татх уу?
Орон сууц болон амины орон сууцны гадна хаалга хаашаа онгойх вэ гэдэг тогтсон дүрэм байхгүй ч гэсэн хамгийн сайн сонголт бол хажуу хөрш айлдаа төвөг удахгүйгээр онгойлтоо баруун гараар татах эсвэл зүүн гараар татахын аль нэгийг сонгож гадагшаа нээгддэг байвал илүү зохимжтой.
Яагаад гэвэл:


Онгойлтоо сонгохдоо хөрш айлруугаа алсаас татаж онгойхоор төлөвлөх хэрэгтэй. Учир нь хөрш айлын хаалга онгойсон тохиолдолд таны гэрийн хаалга онгойход саадгүй байх учиртай. Ингэснээр илүү аюулгүй байдал бий болхоос гадна хөрш айлд саад учруулахгүйгээр төвөггүй орж гарч болно.
🔸 Илүү аюулгүй
Яаралтай тохиолдолд, ялангуяа олон хүн гарч байгаа бол хаалгыг түлхэх нь илүү хялбар байдаг. Энэ нь гацалт үүсгэхгүй бөгөөд жишээлбэл, гал түймрийн үед гацалт үүсэж үнэт секундийг дэмий үрэхгүй гэсэн үг. Иймд та хаалганы онгойлтыг сайн төлөвлөж сонгох хэрэгтэй. /Баруун гараар онгойх бол эсрэг онгойлт, зүүн гараар онгойх бол монгол онгойлт гэж нэрлэнэ./
🔸 Илүү тохиромжтой
Хэрвээ хаалга дотогшоо онгойдог байвал гэрээс гарах болгондоо хаалгыг онгойлгох гэж хойш ухран алхах болно, мөн гэрээс гарсны дараа хаалганыхаа бариулаас бариад татаж хаах шаардлага гардаг учир илүү төвөгтэй байдал үүсдэг
🔸 Орон зай хэмнэнэ
Хэрвээ танай гэрийн үүдний хэсэг жижиг талбайтай бол гадна хаалгыг заавал гадагшаа онгойдог хийлгэх хэрэгтэй. Хэрвээ дотогшоо онгойдог байвал үүдний жижиг орог зайг эзлэх тул жижиг талбайг улам жижиг болгоно.
🔸 Хулгайд автах нь бага
Гадагшаа онгойдог гадна хаалга нь хулгай хийх оролдлого хийхэд дотогшоо онгойдог хаалганаас илүү хэцүү байх болно.
Гэхдээ хаалгыг дотогшоо онгойлгох нь бас давуу талтай.
🔸 Тав тухтай үүдний тамбур (Үүдний өрөө). Хэрэв таны байшин үүдний тамбуртай бол ашиглалтын орон зайг нь бодох хэрэгтэй. Энэ үед хаалга дотогшоо онгойдог байвал илүү тохиромжтой. Учир нь үүдний тамбур ихэвчлэн жижиг хэмжээтэй байдаг бөгөөд тэрэг, унадаг дугуй хадгалахад ашиглагддаг бөгөөд хаалга гадна тийшээ нээгдэх нь ашигтай орон зайг идэх болно.
🔥 Сонголт үргэлж таных! Та яг одоо ямар хаалга сонгох вэ?